6 үндсэн чиглэл

Хотын орчны үйлчилгээний цогц шийдэл.

Байгууллага, хотхон, нийтийн эзэмшлийн талбай болон төслийн хэрэгцээнд тохируулан ажлын цар хүрээ, улирал, давтамжийг тодорхойлж гүйцэтгэнэ.

01

Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ

Зам, явган зам, талбайн өдөр тутмын болон улирлын цэвэрлэгээ, цас мөс, халтиргаа гулгааны арчилгаа, бичил төхөөрөмжийн үйлчилгээ.

02

Ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, цэцэрлэгжүүлэлт

Зүлэг, мод бут, цэцгийн мандал, усалгаа, тайралт, хэлбэржүүлэлт, нөхөн тарилт, улирлын арчилгаа.

03

Гадна орчны тохижилт

Талбайн зохион байгуулалт, зам талбай, хашлага, тохижилтын элемент, жижиг архитектурын шийдэл, засвар шинэчлэл.

04

Мод үржүүлэг

Мод, бут сөөгийн тарьц суулгац, үржүүлэг, нийлүүлэлт, тарих, арчлах болон байгууллагын ногоон санаачилгын төсөл.

05

Хог хаягдлын цуглуулалт, ачилт, тээвэрлэлт

Задгай болон ахуйн хог хаягдлыг зориулалтын автомашинаар цуглуулах, ачих, богино болон төлөвлөгөөт маршрутаар тээвэрлэх.

06

Авто зам, замын байгууламж

Хатуу хучилттай авто зам, авто зогсоол, талбайн тохижилт, засвар, тэмдэглэгээ, хашлага болон холбогдох дэд бүтцийн ажил.

Зам талбайн тусгай зориулалтын тоног төхөөрөмж
Ажлын процесс

Хүсэлтээс гүйцэтгэл хүртэл.

Хүсэлт хүлээн авах
Үйлчилгээний төрөл, байршил, хугацаа, цар хүрээг тодруулна.
Үзлэг / уулзалт
Шаардлагатай тохиолдолд талбай дээр очиж нөхцөлтэй танилцана.
Санал, төлөвлөгөө
Ажлын аргачлал, шаардлагатай техник, хүний нөөц, хугацааг төлөвлөнө.
Гүйцэтгэл ба хяналт
Төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэж, чанар ба аюулгүй ажиллагааг хянана.

Захиалгын хүсэлт илгээх